“Жангар” туулийг герман хэлээр орчуулсан эрдэмтэн нас нөгчжээ
Германы нэрт монголч эрдэмтэн, Лайпцигийн их сургуулийн профессор асан, “Жангар” туулийг герман хэлээр орчуулсан Клаус Коппе нас нөгчжээ. 1956 онд Германы Саксони-Анхальт муж улсын Виттенбэрг хотод мэндэлсэн тэрбээр Хумбольдтын их сургуульд монгол судлал, Монголын түүхийн чиглэлээр 1976-1979 онд суралцан төгсөөд 1979-1981 онд МУИС-ийн монгол хэлний ангид суралцсан байна. К.Коппе монгол тууль, тэр дундаа Баруун Монголын туулийг олон жил судлан герман хэлэнд орчуулж, эрдэм шинжилгээний жинтэй олон ном, бүтээл туурвисан бөгөөд орчин цагийн герман-монгол толь бичиг гаргахад мөн хамтран оролцжээ. Герман хэлээрх “Жангар” тууль нь түүний орчуулсан бүтээл юм. Тэрбээр 1999-2022 онд Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, монгол хэл, бичиг, түүхийн багш, доцентоор ажиллаж байгаад чөлөөндөө гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







